Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт нутгаар цас орж, цасан бүрхүүл тогтлоо. Өнөөдөр өглөөний мэдээгээр Тариат, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өгийнуур, Хангай, Цэцэрлэг, Чулуут, Цахир сумын нутгаар 10-21 см, бусад сумын нутгаар 4-9 см цасан бүрхэц тогтсон байна. Хамгийн их буюу 21 см цас Батцэнгэл суманд орсон бол Өндөр-Улаан суманд 4 см зузаан цас орсон нь хамгийн бага хэмжээтэй нь байна.
2023 оны 11 дүгээр сарын 7-11-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр Архангай аймгийн нийт нутгаар цас орж, шуурахыг анхааруулж байна.
Өөрөөр хэлбэл, 7-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи:7-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр.
Агаарын температур: Нийт нутгаар хүйтэрч Хойд, Урд тэрх, Суман, Чулуут, Орхон голын хөндийгөөр шөнөдөө -15-20 градус,өдөртөө -10-15 градус, бусад нутгаар шөнөдөө -12-17 градус, өдөртөө -6-11 градус хүйтэн байна хэмээн УЦУОШТ-өөс мэдээллээ.