Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Цас орж, цасан болон шороон шуурга шуурна


Сүхбаатар 
/МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн нутгаар маргааш өдөр цас орж, цасан болон шороон шуурга шуурна.

2023 оны 3 дугаар сарын 8-ны 20.00 цагаас 3 дугаар сарын 9-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан байна.

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -1-3 градус хүйтэн, өдөртөө +5+7 градус дулаан байна.

Энэ сарын 10-14-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 10, 14-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 10, 14-нд түр зуур ширүүсч, секундэд 7-12 метр хүрч, цасан болон шороон  шуурга шуурна.

Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -11-16 градус хүйтэн, өдөртөө -1+4 градус  дулаан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ