Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна


2020 оны 03
  дугаар сарын 10-ны 20 цагаа­с 2020 оны 03 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас  орж, цасан шуурга  шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор  4-9 градус, бусад нутгаар  8-13 градус,  өдөртөө  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг.Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж цасан шуурга  шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд  6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгь-Үүр голын хөндийгөөр  шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж,цасан шуурга  шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө  зарим  газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 4-6 градус  хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс  секундэд 7-12 метр, өдөртөө баруун хойш эргэж  зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 11-13 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ