2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 256, 339, 167, Хилийн цэргийн 0131, дотоодын цэргийн 05, 805 дугаар ангиудад хугацаат цэргийн алба хаасан аймгийн залуус эр цэргийн албаа нэр төртэй хаагаадхалагдан ирлээ.
Цэрэг дайчдыг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн болон Цэргийн штабын даргаар ахлуулсан бие бүрэлдэхүүн, эцэг, эхчүүд, найз нөхөд нь Аюуш баатрын талбайд угтан авч баяр хүргэв.
Энэ үеэр Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн ахлагчид гардан тулааны тоглолтыг үзүүлж, цэргийн байгууллагын сургалтын хөтөлбөр, ур чадварыг сурталчилсан юм. 2023 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар цэргийн хугацаат алба хаах залуусөнөөдөр 7.00 цагтхуваарилагдсан анги руугаа мордлоо.