Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий, Дорноговь, Сэлэнгэ аймгуудад нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулахгүй

Улсын онцгой комиссын 15 дугаар хуралдаанаар коронавируст халдварын цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг 5 дугаар сарын 1-15-ны өдрүүдэд хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулна гэж мэдээлж байсан.
Тус комиссоос гаргасан тогтоолыг хүргэж байна.
Тогтоолд:
  • Нийслэл Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорноговь, Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх,
  • Зэвсэгт хүчний 032 дугаар анги хилийн ангиудаас бусад цэргийн нэгтгэл, ангид хугацаат цэргийн алба хаагч татахгүй байх,
  • Улаанбаатар хүрээний хилийн болон дотоодын цэргийн ангиудад хугацаат цэргийн алба хаагч хуваарилахгүй байх,
  • Цэрэг татлагын үйл ажиллагааг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар болон аймгуудын Засаг даргын тамгын газар богино хугацаанд үр дүнтэй өндөр түвшинд зохион байгуулж явуулах,
  • Зэвсэгт хүчний жанжин штабаас тогтоосон хяналтын тооны дагуу аймаг, орон нутагт байрлах хилийн ангиудад тухайн аймаг, зэргэлдээх аймгуудаас хугацаат цэргийн алба хаагчийг татах ажлыг хэрэгжүүлэх,
  • Аймгийн цэрэг татлагын товчоо, эмч нарын комисс сумдад ажиллахдаа нарийвчилсан график төлөвлөгөө гаргаж, нэг дор 5-аас дээш цэрэг татагдагч иргэн цуглуулахгүй байх арга хэмжээг авч ажиллах,
  • Аймаг, орон нутаг дахь цэрэг татлагын үйл ажиллагааны үеэр ариутгал, халдваргүйжүүлэлтийн горимыг чанд сахиж, улсын болон аймгийн онцгой комиссын шийдвэрийг чанд мөрдөж ажиллахыг даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ