Сүхбаатар аймагт малын гоц халдварт мялзан өвчин гарсан бол Дорнодод дуут өвчний тохиолдолд бүртгэгдсэн байна Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон сумдын нутагт малын гоц халдварт мялзан өвчин гарсан тул тухайн бүс нутгаас отрын болон тавиул мал авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа.
Харин Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул сумын зааг дээр малын дуут өвчин илэрсэн байна. Өвөрхангай аймгаас сар орчмын өмнө нүүж ирсэн малчин Б-ийн гурван үхэр өвчилсөн байжээ. Баян-Уул сумын мал эмнэлгийн тасаг газар дээр нь ажиллаж, голомтоос таван км-ийн зайд хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Улмаар өвчилсөн үхрийг устгаж, 66 тугал бярууг вакцинжуулжээ.
Ташрамд дурдахад, өвчин илэрснээс хойш 14 хоногийн дотор дахиж халдвар гарахгүй бол хязгаарлалтын дэглэмийг цуцлах билээ.