Багануур дүүрэгт бог малын мялзан өвчин гарсан талаар өнөөдөр /2023.01.02/ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр танилцууллаа.
Тодруулбал, Багануур дүүрэгт өвөлжиж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлагаар арванхоёрдугаар сарын 29-нд дээж авч шинжлүүлэхэд бог малын мялзан өвчин оношлогджээ.
Иймээс дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоох ажлыг зохион байгуулж байна.