Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хэнтийн Баянмөнх суманд малын гоц халдварт өвчин гарчээ


Хэнтий аймгийн Баянмөнх суманд өнгөрсөн гуравдугаар сард хонины цэцэг өвчин, энэ сарын эхээр мялзан өвчин тус тус илрээд байна.
Тодруулбал, хонины цэцэг өвчний таван голомт тус суманд гараад байгаа аж. Улмаар таван өрхийн нийт 57 мал өвчилснийг устгаж, 24 өрхийн 15840 толгой малыг цэцэг өвчнөөс урьчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулжээ. Голомтын халдваргүйтгэлийн ажлыг давхардсан тоогоор 42 өрхийн хашаа хороо, худаг уст цэгийн нийт 25600 м2 талбайд хийжээ.
Мөн тус суманд энэ сарын 4-нд онош тодорхойгүй өвчний дуудлага бүртгэгдэж, тухайн өрхийн малд үзлэг хийж суурийн өвчний шинж тэмдэгтэй 43 толгой малыг устгасан аж. Гэвч энэ нь лабораторийн шинжилгээгээр бог малын мялзан өвчин болох нь тогтоогдож, сумын Засаг даргын А/22 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Голомт сэжигтэй бүсийн 12 өрхийн 5310 м2 талбайг халдваргүйжүүлжээ.
Тус суманд нийт дөрвөн суурин пост ажиллаж байгаа бөгөөд малын гоц халдварт өвчин илрэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Х.Мягмарбат ажиллаж байна.
Баянмөнх суманд сүүлийн гурван жил малын гоц халдвар өвчин гараагүй бөгөөд энэ жилийн хувьд өвчин гарах болсон шалтгааныг бусад орон нутгаас авсан хуц, ухнаас халдварласан байж болзошгүй гэж таамаглаж байна. Үүнийг шинжилгээгээр тодорхойлох бөгөөд уг ажлыг түргэвчлэхийг аймгийн Засаг дарга үүрэг болголоо. Мөн малчид бусад сум, аймаг орон нутгаас мал авахдаа шинжилгээний бичигтэй эсэхийг харгалзах, отроор яваа малыг вакцинд хамруулах, үүнд багийн дарга нар хяналт тавихыг сумын онцгой комиссынхонд анхаарууллаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ