Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Ховд аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл өнөөдөр төрийн байгууллагын шийдвэр гаргагчидтай уулзлаа. Ховд аймгийн хэмжээнд бүртгэлтэй 371 иргэний нийгмийн байгууллага байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 60 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод бий.

Эдгээр байгууллага өөрсдийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, төр иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, иргэний нийгмийн байгууллагын хяналт, нөлөөлөл, мэдээллийн ил тод, нээлтэй байдлыг дээшлүүлэх зорилгоор тус уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад 30 хүн оролцож, байгаль орчин, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, боловсролын салбарын төрийн бус байгууллагад тулгамдаж буй асуудлыг танилцуулсан ба гарц шийдлийг олон талын оролцоотойгоор эрэлхийллээ.   

Уулзалтын үр дүнд "төрийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирч,  төрийн байгууллагаас иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагаар дамжуулан хийлгэх ажлын зар мэдээлэл нээлттэй, ил тод болно. Иргэний нийгмийн байгууллагуудын салбар бүрийн нөөц боломжид тулгуурлаж, нэгдсэн холбоо байгуулж, орон нутагт хэрэгжүүлэх боломжтой ажлын хөтөлбөр боловсруулан ирэх оны төсөвт суулгаж ИТХ-аар батлуулах, үйл ажиллагаагаа түр зогсоосон иргэний нийгмийн байгууллагууд идэвхжих боломж бүрдэнэ" гэж албаныхан үзэж байна.   
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ