Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СҮХБААТАР: Сүүлийн гурван жилд 490 мянга орчим мод тарьжээ


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл Сүхбаатар аймаг 10 сая мод тарих амлалтыг өгсөн. Өөрөөр хэлбэл 2021 оноос хойш жилд нэг сая мод тарих ёстой. Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд 490 мянга орчим мод тарьжээ. Нийт модны ургалт 80 гаруй хувьтай.
Аймгийн хэмжээнд бүхий л салбарынхан, иргэд гээд бүгд гар бие оролцож жилд 2-3 удаа мод тарьж байна. Гэвч энэ нь хангалтгүй буюу бусад аймгаас хоцрогдолтой байгаа юм. Тиймээс мод тарих ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг  даргаар ахлуулсан ажлын баг сумдад ажиллаж үүрэг чиглэл, заавар зөвлөгөөг өгч, газар дээр нь ажиллаж байна. Мөн энэ үеэр намрын мод тарих аяныг эхлүүлж, уг ажлыг сумд цааш нэг сарын турш үргэлжлүүлэх ёстой гэдгийг аймгийн БОАЖГ-ын дарга Ш.Нямхүү хэллээ.

Сүхбаатарын хөрсөнд улиас, хайлаас хамгийн тохиромжтой бөгөөд эдгээрийг голлон тарьж байна. Ингээд салхины хамгаалалт бүхий ногоон зурвас үүссэн үед цаашид агро парк байдлаар ямар ч төрлийн модыг тарих боломжтой. Нөгөө талаар Сүхбаатар аймгийн хувьд тал хээрийн бүс нутаг учир хамгийн гол нь тарьсан модоо хашиж хамгаалах, усалгаа арчилгаа маш сайн хийх хэрэгтэй гэдгийг тэрбээр зөвлөлөө. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ