АФИН./Тhe Guardian/. Английн хөлбөмбөгийн “Манчестер Сити” клубын хөлбөмбөгчид Испанийн “Севилья” багийг торгуулийн цохилтоор хожсоноор УЕФА-гийн Супер цомын эзэн боллоо. Тэмцээн Грек улсын Пирей хотын “Карайскакис” цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. “Севилья” клубын Юсеф Эн-Несири тоглолтын 25 дахь минутад эхний гоолыг оруулж тооны харьцааг нээжээ. “Манчестер Сити”-ийн Коул Палмер 63 дахь минутад хариу гоол оруулснаар харьцааг тэнцүүлэв. “Севилья”-гийн хагас хамгаалагч Неманья Гудель торгуулийн цохилтыг алдсан тул Английн баг 5:4-өөр хожлоо.
УЕФА-гийн Супер цомын энэ тэмцээнд анх удаа шинэ дүрмийг ашигласан аж. Тодруулбал, үндсэн цагийн тоглолтод тэнцсэний дараа багууд 15 минутын хоёр нэмэлт цаг авалгүйгээр шууд торгуулийн цохилтуудыг гүйцэтгэжээ.
“Манчестер Сити” анх удаагаа УЕФА-гийн Супер цомыг хүртэж байгаа бөгөөд өмнө нь 2022/23 оны улирлын Премьер лиг, Английн хөлбөмбөгийн цом, Аваргуудын лигийн цомын эзэн болсныхоо дараа ийнхүү дөрөв дэх цомоо авчээ.
Хэрвээ өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Клубуудын ДАШТ-ий цомыг авч чадсан бол нэг жилийн дотор авч болох 6 цомоос тавыг нь авах байлаа. Английн Супер цомын төлөөх тоглолтонд Манчестер Сити баг наймдугаар сарын 6-нд "Арсенал"-д хожигдсон юм.
Д.ОдонЭх сурвалж: "Монцамэ" агентлаг