Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Хөл бөмбөгийн шигшээ баг нэгдүгээр шатны тэмцээний аварга болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулж буй хөл бөмбөгийн 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 26-наас 8 дугаар сарын 6-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод боллоо. Тэмцээнд нийт 17 аймгийн шигшээ баг өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн  шигшээ баг тэргүүлж, нэгдүгээр шатны цомын эзэн, аварга багаар тодорлоо.
Мөн багийн ахлагч Б.Мустафа "Шилдэг хагас хамгаалагч” , багийн хаалгач Б.Көпберген "Шилдэг хаалгач"-аар тус тус шалгарлаа.
Баян-Өлгий аймгийн шигшээ баг нэгдүгээр шатны хагас шигшээ тоглолтод Сэлэнгэ аймгийн багийг 4-1 харьцаагаар хожив. Харин шигшээ тоглолтод Төв аймгийн багийг буулган авч 2023 онд Монголын хөл бөмбөгийн холбооны 21 аймгийн аварга шалгаруулах дээд шатны тэмцээнд өрсөлдөх эрхтэй боллоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ