Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгуудын хөл бөмбөгийн АШТ-д 20 аймгийн баг өрсөлдөнө


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2020 оны есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болно.
Анх удаагаа тус тэмцээнд 20 аймгийн шигшээ баг өрсөлдөх болсон нь хамгийн олон баг оролцож байгаа тохиолдол болж байна. Тэмцээн үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээ болох Төв цэнгэлдэх хүрээлэнд ихэнх тоглолтыг зохион байгуулах гэдгээрээ онцлогтой юм.
 
 
Тэмцээн дээд, нэгдүгээр гэсэн хоёр шатлалаар явуулах бөгөөд дээд шатанд найм, нэгдүгээр шатанд 12 баг өрсөлдөнө. Тодруулбал, дээд шатанд Орхон, Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар, Дархан-Уул, Ховд, Өмнөговь, Увс аймгийн шигшээ багууд хүч, ур чадвараа сорино.
 
 
Харин нэгдүгээр шатанд Хэнтий, Баянхонгор, Сэлэнгэ, Дундговь, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Дорноговь, Баян-Өлгий, Төв, Архангай, Говь-Алтай аймгууд дээд шат руу дэвшиж гарахын төлөө ширүүхэн тэмцэл болох юм байна.
 
 
 
Хөл бөмбөг сонирхогчид энэхүү 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний бүх тоглолтыг mycjoo.tv-ээр шууд хүлээн авч үзэх боломжтой.
 
Д.ӨлзийсайханЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ