Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.Чинбат ЦАГААН НУУР СУМЫН 3-р багийн Засаг даргыг шалгуулахаар болжээ


Өчигдөр буюу зургаадугаар 15-ны өдөр цагдаагийн байгууллагад "Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна, оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гэж хөөлөө" гэх дуудлага, мэдээлэл иргэнээс иржээ.
Дуудлагын дагуу аймгийн төвөөс хэрэг болсон газар руу цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллахаар явсан байна.
Гарал үүслийн бичиггүй олон тооны адууг тус суманд оруулахыг завдаж, малчдыг машинаар хөөсөн этгээд нь “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат бөгөөд түүний талаас өмгөөлөгч О.Батсүх дараах тайлбарыг өгчээ.
Тэрбээр “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт болсон бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Тэр хүмүүс “Гацуурт” ХХК-ийн адууг дур мэдэн тууж явсан. “Гацуурт” ХХК өөрийнхөө адуунуудыг хашаа руугаа аваачиж хаших гэж байсан боловч үл таних хэсэг этгээд ирж, "Гацуурт" ХХК-ийн ажилчдыг зодож, танай адууг Сэлэнгийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй хэмээж, улмаар компанийн нэг ажилтны гарыг хүнд гэмтээж, хугалсан. Мөн компанийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн этгээдүүд 100 орчим адууг хулгайлж, авч явахыг завдсан. Энэ нөхцөл байдлаас үүдэж өчигдөр шөнө хэсэг бүлэг этгээд болон “Гацуурт” ХХК-ийн адуу тууж явсан ажилчдын дунд маргаан үүссэн байдаг. Энэ асуудлаар тухай үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цаашлаад сумын удирдлагуудад хүртэл гомдлоо гаргасан” гэсэн байна.
Харин бусдын амь насанд халдахыг завдсан, өвчний голомттой газраас гарал үүслийн бичиггүй олон тооны мал оруулах гэж байсан дээрх этгээдэд албан ёсоор хэрэг үүсгээгүй гэх бөгөөд цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөөгүй байна. Түүнчлэн Л.Чинбат Цагааннуур сумын 3-р багийн Засаг даргыг удаа дараа байгууллагын нэр хүндэд халдсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан тухай мэдээлэл байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ