Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинаараа элдэн хөөж, дайрч буй бичлэг цахим орчинд тархаад байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13:20 минутад "Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна. Оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гээд хөөгөөд байна гэх" дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багт аймгийн төвөөс тус сум руу Цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллахаар явсан байна. Хойшлуулшгүй ажиллагаа дуусаагүй байна" гэв.