Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн иргэдээс 27 нь тэнцжээ



2023 оны төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад Дундговь аймгаас 39 иргэн хамрагдаж, 27 хүн тэнцлээ.
Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтсон бөгөөд энэ жилийн II шалгалтад орох иргэдийг 4 дүгээр сарын 19-нөөс эхлэн бүртгэж, шалгалтыг 5 дугаар сарын 24-нд зохион байгуулжээ.

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр тус аймгийн хэмжээнд 50 иргэн бүртгүүлсэн ч шалгалтад 39 нь оролцсон байна. Тус шалгалтыг ямар нэг зөрчил, маргаангүй, ил тод зохион байгуулахад аймгийн ЗДТГ, Тагнуулын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, "Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-тай хамтран зохион байгууллаа гэж аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс мэдээллээ. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ