Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 29-ний байдлаар төллөх 29.2 сая толгой малын 77.1 хувь буюу 21.9 сая нь төллөөд байна. Бод малын нийт хээлтэгчийн 52,1 хувь, бог малын нийт хээлтэгчийн 78.8 хувь нь төллөжээ.
Мал төллөлтөөр Баян-Өлгий аймаг 97.3 хувь, Ховд аймаг 93 хувь байгаа нь хамгийн их хувьтай байгаа бол Өмнөговь аймаг 44.4 хувь байна. Улсын хэмжээнд 21.9 сая төл хүлээн авч, 21.1 сая төл бойжиж, бойжилт 97 хувьтай байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Үүнээс: 67.4 мянган ботго, 514.6 мянган унага, 986.7 мянган тугал, 10.8 сая хурга, 8.6 сая ишиг байна.
Гэрэл зургийг Т.Чимгээ