Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дараагийн “Оюу Толгой”-г Дорноговь аймгийн УРАНЫ орд залгамжлах уу


Францын ерөнхийлөгчийн айлчлалаас ганзага дүүрэн үлдсэн Монгол Улс эрчим хүчний зовлонгоо үдэж явуулах үүд хаалгаа нээлээ гэхэд хилсдэхгүй боллоо.
Айлчлалаар хоёр улсын хамтарсан ураны төсөл болох “Бадрах энержи” ХХК-ийн “Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээг ирэх намар байгуулахаар тохиролцлоо. Хэрвээ тус төсөл амжилттай хэрэгжвэл “Оюу Толгой”-н дараа орох томоохон төсөл болно гэж албаны хүмүүс онцолж байна.
“Бадрах энержи” ХХК нь Дорноговь аймгийн нутагт орших Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийсэн байдаг. Түүнчлэн тус компани Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын  тусгай гурван зөвшөөрөл эзэмшиж байна. Эдгээр ордын нөөц нь:
  1. Зөөвч-Овоо ураны ордын батлагдсан нөөц  93.291 тонн
  2. Дулаан-Уул ордын нөөц 6.260 тонн бөгөөд Монголын нийт ураны батлагдсан нөөцийн 50 хувийг эзэлдэг.
Мөн “Бадрах энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захиарл Марк Мелеард   "Төсөл төлөвлөгөөний дагуу хэрэгжвэл 2028 оноос үйлдвэрлэл эхэлнэ. Монгол Улсад жижиг хэмжээний цөмийн реактор маш тохиромжтой. Жижиг хэмжээний нэг цөмийн реактор Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны хэрэглээг бүрэн хангах боломжтой” гэж ярьж байв. /Эх сурвалж:Bloomberg/
Сануулж хэлэхэд “Бадрах энержи” ХХК-ийн 34 хувийг Төрийн өмчит “Мон-Атом” компани, 66 хувийг “Арева Монгол” /тус компанийн 66 хувийг нь францын Орона Майнинг компани эзэмшдэг/ компани тус тус эзэмшдэг.
Франц, Монгол Улсын Ерөнхийлөгч нарын хамтарсан мэдэгдэлд Атомын цахилгаан станц байгуулах талаар онцгойлон дурдаагүй ч хамтран ажиллах эдгээр төслийн хүрээнд авч үзэхэд хоёр улс цаашид атомын цахилгаан станц байгуулахад хамтран ажиллах бүрэн боломжтойг харуулав.

https://erennews.mn/article/60148


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ