Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монгол хэл бичгийн шалгалтын дүн ба МАРГААН ДАГУУЛСАН асуудлууд


Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д энэ жил 34,386 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлж, мэдээллээ баталгаажуулсан. ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчдын заалвал өгдөг монгол хэл бичгийн шалгалт /МХБШ/-ыг өнгөрсөн жилээс жилд хоёр удаа буюу дөрөв болон арваннэгдүгээр сард зохион байгуулж байна.
2023 оны хаврын МХБШ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд улс орон даяар явагдаж, шалгалтад 32.672 хүүхэд хамрагджээ. Шалгалтын босго оноог БШУ-ны сайдын тушаалаар 400 байхаар тогтоож өгсөн. Ингэхдээ 300 оноо давсан бол өөрийн сонгосон хичэлээр ЭЕШ-даа орох боломжтой. Харин 400 оноо хүрээгүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй.
Тэгвэл шалгалтын дүн оноог тавдугаар сарын 5-ны өдрөөс Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn  холбоост байршуулсан байна.
Монгол хэл, бичгийн шалгалтын батламж хуудсыг eyesh.eec.mn холбоосоор тавдугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагаас хойш авах юм.
Тэгвэл шалгуулагчдын дунд МХБШ-тай холбоотой эргэлзээтэй асуудал гарсаар байна. Харин шалгуулагчдын тавьж буй асуултад одоогоор Боловсролын үнэлгээний төвөөс ямар нэгэн хариулт өгөөгүй байгаа юм.
Шалгуулагчдын зүгээс:
-А вариантын тестийн хэсгийн оноо нь 20 оноотой, Б вариантын тестийн хэсгийн оноо 30 оноотой байгаа нь ямар учиртай вэ?. Нийт авах ёстой оноо А вариант нь 50 оноо, Б вариант нь 60 оноо гэсэн зөрүүтэй байна. Шалгалтын үнэлгээг нь ойлгохгүй байна. А вариантын хүүхэд 27 оноо авч 440 тэнцэж байхад Б вариантын хүүхэд 27 оноогоор 393-р хасагдаж байгааг тайлбарлах ёстой. Мөн суудлаараа А вариантад суусан хүүхдэд Б вариантын материал өгсөн нь ямар учиртай юм бэ. Мөн А вариантад энгийн хэллэгтэй, илүү хялбар уншигддаг монгол бичиг байхад Б. вариант нь түүхийн холбогдолтой хүнд үгүүдээс бүрдсэн байна.
-Монгол хэл дээр хэмжээст оноо хэрэглэх нь буруу. Жил болгон заавал тодорхой хувь нь унах ёстой юм шиг ойлгогдож байна.
-Дахин шалгалт тавдугаар сардаа багтаж авмаар байна. Эмч болох гэж зорьж олимпиад уралдаанд түрүүлж байсан хүүхэд хэлбичгийн шалгалтдаа унаснаар хамаг зорилго нь өөрчлөгдөж анагаахад сурахаа больж байна. Хүүхдүүдийн хувь заяаг ганцхан шалгалтаар ингэж хатуу шийдмээргүй байна.
-27 оноотой хүүхэд яагаад тэнцээгүй вэ? Нийт хэдэн онооноос, ямар журмаар шалгагдаж хэмжээст оноонд дүйцүүлсэн тайлбар хиймээр байна зэрэг санал шүүмлэлийг шалгуулагчдын зүгээс Боловсролын үнэлгээний төвд хандаж тавьж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ