"Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XXII хороо, Согоотын 77-р гудамжинд амбаар шатаж байна" гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн алба хаагчид очиход иргэн Ж-ийн 4 ханатай гэр, 8 метр орчим хашаа шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан байна. Тус гал түймэрт 69 настай эрэгтэй Ж өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ