Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ӨМНӨГОВЬ: Дэлхийн банкны мэргэжилтнүүд Өмнөговь аймагт ажиллаж байна



Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-наас “Монгол улсад ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” ажлыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ЭМЯ болон дэлхийн банкны ажлын баг Өмнөговь аймагт ажиллалаа.Нэгдсэн төслийн хүрээнд хилийн бүс нутагт оршин суугчдын оролцоог хангахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудаар дамжууланмэдлэг мэдээлэлийгхүргэхзорилготой.

Тиймээс оролцогч талуудад хэрэгцээг тогтоох, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн банкны мэргэжилтнүүд хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын нөхцөл байдалтай танилцах,эрсдэлийн бэлэн байдлыг хангах чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байна. Цаашлаад “Монгол Улсад ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн зүгээсэрүүл мэндийн байгууллагуудынүйл ажиллагаа, худалдан авч нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалттай танилцах,ирэх онд хийжхэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгах ажлуудыг судлах, төслийн хэрэгжилттэй холбоотой санал авах ажлыг зохион байгууллаа.

Дэлхийн банкны мэргэжилтнүүд аймгийн Онцгой комиссын дарга болон гишүүн байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийсэн байна.  Тухайн уулзалтаар холбогдох албаныхан Өмнөговь аймгийн хувьд Монголын өмнөд бүс бөгөөд хилийн 2 боомттой төдийгүй нүүрсний том, жижиг уурхайг дагасан 100 гаруй мянган явуулын түр оршин суугчтай нутаг. Энэ нь аливаа халдварт өвчин тарах эрсдэл тун өндөр болдог. Энэ чиглэлээр тооцоо судалгааг нягт нарийн гаргаж танилцуулах нь чухал. Отор нүүдэлд явж байгаа малчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд,амьжиргаа доогуур өрхүүд ковидын болоод бусад халдварт өвчинд өртөх эрсдэл их байна. Тиймээс Дэлхийн банк болон олон улсын эрүүл мэндийн чиглэлээр буцалтгүй тусламж дэмжлэг үзүүлдэг ТББ-тай хамтран ажиллах, оролцоог нэмэгдүүлэх шаардлага байгааг онцоллоо. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ