Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орон нутгийн шуурхай арга хэмжээ авах багийг чадваржуулж байна



Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Ажлын багт ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др. Сергей Диордица, МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа тэргүүтэй хүмүүс багтжээ.

УОК-ын ажлын баг "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын албан хаагч нарт цогц сургалтыг энэ сарын 21-ний өдрөөс зохион байгуулж байна.

Тодруулбал, "Ковид-19" вирусний удирдлагын тогтолцоо, тохиолдлын удирдлагын тогтолцоо, цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал, салбар хоорондын хамтын ажиллагаа, хавьтлын судалгаа, хавьтлын эрэмбэлэн ангилалт, тусгаарлалт, эрсдэлийн үнэлгээ, орон нутгийн Шуурхай штабын бүтэц, эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцоо, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээ сэдвээр ерөнхий мэдлэг олгож, цагийн байдалд ажиллах танхимын дадлага хийж байна.

Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтран явуулж байгаа тус сургалт өнөөдөр дуусна. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ