Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөгжлийн банк Евро бондоос 51.6 сая доллар худалдаж авчээ



2018 онд Хөгжлийн Банк нийт 500 сая ам.долларын дүнтэй, 7.25%-ийн хүүтэй Евро бондыг олон улсын зах зээлд арилжаалсан байдаг. Банкны ТУЗ-ийн шийдвэрээр энэ сарын 23-ны өдөр уг бондоос 51.6 сая ам.долларыг хэсэгчлэн худалдан авсан байна. Ингэснээр Евро бондын төлбөрт төлөх 500 сая ам.долларын 51.6 сая нь хасагдаж, 448.4 сая ам.долларын үлдэгдэлтэй болж байгааг тус банкнаас мэдээлэв.
Худалдаж авсан бонд нь 86.69 жигнэсэн дундаж үнэтэй, жилийн 22.55%-ийн өгөөжтэй нийт 516,140 ширхэг. Ширхэг бүрийг 100 ам.доллар дээр төлөх өрийг 86.69 ам.долларт худалдан авснаар одоогийн эзэмшиж байгаа багцын хүрээнд нийт 11 орчим сая ам.доллар хэмнэжээ. Тодруулбал, зөвхөн хүүгийн зардалд Евро бондын эргэн төлөлтийг хийх хугацаа буюу 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр хүртэл 4.2 сая ам.долларыг хэмнэх тооцоолол гарчээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ