Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОРХОН: МХГ-ын 35 ажилтан харьяа байгууллагууд руу шилжлээ



Монгол Улсын Засгийн газраас нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаж, салбарын хяналтыг төрийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар 2022.12.31-нд татан буугдаж, 26 улсын байцаагч, лабораторийн 9 ажилтан бусад төрийн байгууллагууд руу шилжин хяналтын чиг үүрэг гүйцэтгэхээр нэгдүгээр сарын 2-ноос ажиллаж эхэллээ.

Энэ талаар аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр, МХГ-ын Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлстийн дарга  Д.Болортунгалаг нар хэвлэлийн бага хурал хийлээ.  Мэргэжлийн хяналтын газрыг улсын хэмжээнд татан буулгах ажлыг ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан комисс байгуулагдан ажилласан бол аймгуудын түвшинд ЗДТГ-ын дарга нар ахалж, татан буулгах комисс томилогдон ажилласан байна.

ЗДТГ-ын дарга Ш.Ганболд “Аймгийн МХГ-ыг татан буулгахдаа улсын хэмжээнд ажилласан төв комиссын удирдлага дор, МХЕГ, ЗГХЭГ зэрэг байгууллагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу зохион байгуулалтыг хийж ажиллалаа. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар татан буугдсантай холбоотойгоор нягтлан бодогч, архив, бичиг хэргийн ажилтан зэрэг 8 төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөж байгаа. Эдгээр иргэдэд хуулийн хүрээнд тэтгэмж олгоно. Нэгэнт Засгийн газрын шийдвэрээр байгууллага нь татан буугдаж, ажлаасаа чөлөөлөгдөж байгаа учраас нэн тэргүүнд ажлын байраар хангах үүрэг чиглэл бүхий Засгийн газрын тогтоол гарсан” гэлээ. 
Мөн Ахмад настны тухай хуулиар МХГ-ын байгууллагад харьяалагдаж байсан 22 ахмад настан хяналтын чиглэлүүдээ даган байгууллагууд руу шилжиж байна. Аймгийн ЗДТГ-ын газарт Автотээвэр, Авто зам, Харилцаа холбоо, Эрчим хүчний хяналтын улсын байцаагчид шилжин ажиллаж эхэлсэн. МХГ-ын үйл ажиллагаа явуулж байсан байранд цаашид аймгийн Байгаль орчны газар, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар, Мал эмнэлгийн газар зэрэг байгууллага шилжиж орохоор зохион байгуулалтыг хийж байна. 
Аль чиглэлийн байцаагч ямар төрийн байгууллагад шилжин ажиллаж эхэлсэн талаарх мэдээллийг хүргэе.
Хүнс хөдөө аж ахуйн газарт 
  • Хүнсний чанар, стандартын хяналт
  • Таримал ургамлын үр, хорио цээрийн хяналт
Мал эмнэлгийн газарт 
  • Мал эмнэлгийн хяналт 
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 
  • Газар геодези зураг зүйн хяналт 
  • Барилгын техникийн хяналт 
  • Усан хангамж, ариутгах татуургын хяналт 
Боловсрол шинжлэх ухааны газарт 
  • Боловсролын хяналт 
  • Цөмийн болон цацрагийн хяналт 
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 
  • Хөдөлмөрийн хяналт
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт 
  • Нийгмийн хамгааллын хяналт 
Эрүүл мэндийн газарт 
  • Эмчилгээний чанарын хяналт 
  • Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт 
Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 
  • Байгаль орчны хяналт 
Засаг даргын тамгын газарт 
  • Авто тээврийн хяналт 
  • Авто замын хяналт 
  • Харилцаа, холбооны хяналт 
  • Эрчим хүчний хяналт 
Стандарт хэмжил зүйн хэлтэст 
  • Хэмжил зүйн хяналт 
  • Хими нян судлалын лаборатори тус тус ажиллаж эхэллээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ