Булган аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар 2020 оны аймгийн шилдэг ажилтнуудыг шалгарууллаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар гардуулав.
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын шилдэг ажилтан”-аар Сэлэнгэ сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Батбаяр,
“Нутгийн захиргааны байгууллагын шилдэг ажилтан”–аар Булган сумын ЗДТГ-ын дарга Л.Туяа,
“Шилдэг санхүүч”-ээр Татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч Ц.Батцэцэг,
“Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын шилдэг ажилтан”-аар “Хульж Ресорт” ХХК,
“Эх Ачуут Констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Баттөр,
“Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын шилдэг ажилтан”-аар Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн түүх-нийгмийн багш Л.Ганчимэг,
“Нийгмийн халамж, хамгааллын салбарын шилдэг ажилтан”-аар ХХҮГ-ын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Д.Туяа,
“Хууль хяналтын байгууллага, төрийн тусгай албаны шилдэг ажилтан”-аар Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Н.Хишигдорж, Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдал хангах ажил хариуцсан хамгаалалтын цагдаа А.Олонбаяр,
“Байгаль орчны салбарын шилдэг ажилтан”-аар Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Наранцацралт,
“Эрүүл мэндийн салбарын ажилтан”-аар Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарантуяа,
“Дэд бүтцийн салбарын шилдэг ажилтан”-аар “Булган Мээж” ХХК-ийн мэргэшсэн инженер Г.Энхтайван,
“Хөдөө аж ахуйн салбарын шилдэг ажилтан”–аар ХХААГ-ын Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбаасан,
“Төрийн бус байгууллагын шилдэг ажилтан”-аар “Урлаг дизайны академи” ИНБ-ын тэргүүн, доктор Д.Дарьсүрэн нарыг шалгаруулжээ.
Мөн “Сурлагын шилдэг сурагч”-аар Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч Г.Алтантүлхүүр, “Урлагийн шилдэг сурагч”-аар мөн сургуулийн сурагч Б.Тэргэл, “Спортын шилдэг сурагч”-аар Тэшиг сумын сургуулийн сурагч Б.Номин-Эрдэнэ нар шалгарлаа.