Монгол улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр тасалбар болгон татан буулгахаар шийдвэрлэсэн.
Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх асуудал, санал хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгжүүд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор хандана уу.
Тогтоосон хугацаанд санал хүсэлтээ гаргах боломжгүй тохиолдолд 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс салбарын агентлагуудад хандахыг зөвлөж байна.
Утас: 70323096
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар