Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятадад цар тахал эхэлснээс хойших хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдлээ


Өнгөрсөн хоногт Хятадад коронавирусийн халдварын 32943 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулсан байна. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, шинээр бүртгэгдсэн халдварын 90,5 хувь буюу 29 840 нь шинж тэмдэггүй тохиолдол байсан аж. Халдвар авсан хүмүүсийн 186 нь гадаад орнуудаас ирсэн бол бусад нь дотоодын халдварын тохиолдол байжээ. 
 
Хамгийн сүүлд, 11 дүгээр сарын 24-ний өдөр мөн л хамгийн их тохиолдол илэрсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Тухайн өдөр 31 656 халдварын тохиолдол илэрсэн байна. Энэ сар гарснаас хойш БНХАУ-д коронавирусийн халдварын тоо тогтмол нэмэгдэж байгаа юм. Халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн газрууд нь Гуандун муж, Бээжин, Хэнан, Чунцин хотууд байгаа аж. Өвчлөл эрс нэмэгдэж байгаа тул зарим хот, дүүргүүдэд хөл хорио тогтоосон байна.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/545029
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ