Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятадад хоёр дахь өдрөө дараалан коронавирусийн ганц ч халдвар илэрсэнгүй

Өчигдөр буюу Пүрэв гарагт Хятадын эх газарт коронавирусийн халдварын 39 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гадаад улс орноос зорчин ирэгсдээс илэрчээ. Өөрөөр хэлбэл Хятадад хоёр дахь өдрөө дараалан дотоодын гаралтай халдвар илрээгүй байна. Харин гадаад орнуудаас зөөвөрлөгдөж ирсэн халдварын тохиолдлын тоо нийтдээ 228 болжээ.
Тус улс гадаад орнуудаас ирж буй хүмүүсийг заавал 14 хоног тусгаарладаг болоод байгаа. БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин өнгөрсөн Лхагва гарагт үг хэлэхдээ Хятадад нөхцөл байдал сайжирч байгаа үйл явцыг гэдрэг буцаах ёсгүйг албаныханд хатуу анхаарулжээ.
Өчигдрийн байдлаар Хятадын эх газарт Covid-19 халдварын нийт 80,967 тохиолдол бүртгэгдэж, 3,248 өвчтөн нас бараад байна. Пүрэв гарагт тус улс даяар гурван хүн халдварын улмаас нас баржээ. Ази тивд коронавирусийн дэгдэлтийн дараагийн том голомт болсон Өмнөд Солонгост өчигдөр халдварын 87 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тоог 8,652 болгосон байна.
Сүүлийн долоо хоног орчим хугацаанд тус улсад өдөрт шинээр илэрсэн халдварын тоо 100 хүрэхгүй хэмжээнд байгаа. Зөвхөн Лхагва гарагт зуугаас дээш буюу 152 тохиолдол бүртгэгдсэн нь Дэгү хотын нэг асрамжийн газарт халдварын голомт илэрснээс 74 шинэ тохиолдол нэмж илэрсэнтэй холбоотой юм.
Э.Сэмүүн 
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ