БЭЭЖИН./Xinhua/. Эх газрын Хятадад пүрэв гарагт “COVID-19”-өөр халдварласан хүний тоо 39-өөр нэмэгдсэн хэдий ч эдгээр тохиолдол нь бүгд гадаадын орнуудаас зөөвөрлөгдөн ирсэн байна гэж БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комисс мэдээлэв.
Үүнээс гадна тус улсад коронавирусний халдварын улмаас 3 хүн нас барсан бол 31 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас биеийн байдал нь хүнд байгаа хүний тоо 178-аар буурч 2136-д хүрсэн бөгөөд халдвар авсан 730 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Өвчин дэгдэж эхэлснээс хойш халдвар авсан хүний тоо 80967-д хүрснээс 71150 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гараад байгаа бол 3248 хүн халдварын улмаас нас баржээ.
Монцамэ агентлаг