http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн барина


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрт олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах тухай заасан байдаг ч бодит байдал дээр хэрэгжүүлэхгүй, эрх зүйн орчин биелэхгүй байна гэж үзжээ. Тиймээс Ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга хариуцлага, ёс зүй өндөр хэмжээнд байх ёстой гэж үзээд Үндсэн хуулийн гишүүнийг эгүүлэн татах заалт хэрэгжих гол зангилаа нь болсон хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барьж байна.
Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах дараах үндэслэлийг тусгасан байна.
  1. Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломжийг бүрдүүлнэ.
  2. УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан тухайн гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татдаг болгох,
  3. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэр тогтоогдсон бол УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах үндэслэл болно.
  4. Парламентад суудалдтай улс төрийн намын хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшүүлж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гарвал түүнийг эгүүлэн татах үндэслэлийг тус тус тусгажээ.
Дээрх эгүүлэн татах үндэслэл нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, Ардчилсан парламентын засаглалаа хамгаалах, парламентад ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой гэж хууль санаачлагч тодотголоо. Эл хуулийн төслөөр Засгийн газраас санал авч, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн барина гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ