http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хаан банкны лого, загварыг хууль бусаар ашиглан хуурамч линк мэдээлэлд итгэсэн хоёр иргэн 6.9 сая төгрөгөөр хохирчээ


Сүүлийн өдрүүдэд цахим орчинд “Шинэ оноо аз хийморьтой угтаарай, Хэн ч хоосон гарахгүй, заавал бэлэгтэй” гэх Хаан банкны лого, загварыг хууль бусаар ашиглан хуурамч линк мэдээлэл нийтлэгдэх болсныг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ. 

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдөр тухайн зар мэдээлэлд итгэн, хуурамч линкээр орж өөрийн дансны мэдээллээ алдаж хоёр иргэн 6,900,000 төгрөгөөр хохирсон байна.Ямар ч тохиолдолд банк харилцагчийнхаа нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн кодыг хэзээ ч асуудаггүй, ямар нэгэн урамшуулал, азын хүрдийг явуулахдаа өөрийн банкны аппликэйшнээр дамжуулан оролцохыг хэрэглэгчдээ хүргэдэг.
Энэ талаар Хаан банкны албан ёсны сайтад нийтлэгдсэн байна. Иймд хуурамч зар мэдээлэлд автахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ