“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээндшинээр мод үржүүлгийн газар байгуулах, өргөтгөх,чадавхижуулахад аймгаас дэмжлэг үзүүлж байна. Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор хангай, тал хээр, говь болгон бүсчилж, таван аж ахуйн нэгж, байгууллагад 216 сая төгрөгийн дэмжлэгийг орон нутгийн төсвөөс олгожээ. Үүний үр дүнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, иргэдийнтооэнэ онд 10 гаруйгаар нэмэгдсэн аж.
2021 онд мод үржүүлгийн 10-аад цэгт 15 нэр төрлийн 327.9 мянган тарьц, суулгац ургуулж байсан бол 2022 онд 21 мод үржүүлгийн газарт 20 гаруй нэр төрлийн 800-аад мянган мод бут тарьж ургуулж байна.