Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үхрийн арьс товруутах өвчинтэй 1248 малыг устгалд оруулжээ


Хилийн хориот цээрт өвчний ангилалд багтдаг "Үхрийн арьс товруутах өвчин" манай улсад өнгөрөгч онд анх бүртгэгдэж байсан бол энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дөрвөн аймгийн, 10 суманд тус өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Хорио цээрийн дэглэмтэй бүс нутагт нийт 1739 мал өвчилсөн байгаа бөгөөд тэдгээрийн 1248-ыг нь устгалд оруулсан байна. Одоогоор 491 мал тусгаарлалтад байгаа ажээ.
Үхрийн арьс товруутах өвчний гаралт хамгийн их байгаа нь Дорнод аймаг болж байгаа бөгөөд тус аймгийн зургаан суманд хорио цээрийн дэглэм мөрдөгдөж байна.
Харин Булган, Сүхбаатар, Увс аймгуудад тус бүр 1-2 сум "Үхрийн арьс товруутах" өвчний хорио цээрт байгаа юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ