Хөвсгөл аймагт Монголын ахмадын 31 дэх өдрийг угтан “Ахмад настны урлаг спортын наадам-2” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Урлаг спортын наадмын хоёр дахь шатанд бүсээс шалгарсан ахмадууд оролцож байгаа юм.
Тухайлбал гоцлол дуу, гоцлол хөгжим, харилцаа дуу, нийтийн бүжиг гэсэн урлагийн 4 төрөлд 56 ахмад, софт волейбол, дардас, даам, гранд гольф гэсэн спортын 4 төрөлд 220 ахмад нийт 21 сумын 334 ахмад оролцож авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Нээлтийн үеэр урлаг, спортын салбарт амжилт гаргаж, үндэсний болон тив дэлхийн хэмжээнд улс эх орныхоо нэрийг гарган алдаршуулсан Монгол Улсын Гавьяат тамирчид, Гавьяат жүжигчид, спортын мастер, дэд мастеруудад аймгийн Засаг дарга гарын бэлэг гардуулж хүндэтгэл илэрхийллээ. Тус аймагт 13700 гаруй ахмад настан амьдарч байна.