Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээнд оролцох тамирчдыг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Тус тэмцээнд Орхон аймгаас 246 тамирчин 21 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг тус наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4500 тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөнө. Нийт 26 төрлийн 18 нь олимпын, хоёр нь оюун ухааны, зургаа нь паралифтийн төрөл байх юм. Орхон аймаг Монголын бүх спортын наадмын 2004, 2008, 2012 онд нэг, хоёрдугаар байр, 2016 оны XIV их наадамд нийлбэр оноогоороо тэргүүн байрт орж байжээ.