Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар, "Адал" даамын холбоо хамтран зуун буудалт даамын насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Өлгий хотод зохион байгууллаа. Тус тэмцээнд аймгийн төв болон хөдөөгийн 12 сумаас 200 гаруй тамирчин оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөв.
Тэмцээний нийлбэр дүнгээр эрэгтэйчүүдийн төрлөөр Ногооннуур сумын тамирчин Х.Нурлан тэргүүлж, Булган сумын тамирчин Ч.Болатбек, Цэнгэл сумын тамирчин Х.Бегарыс нар удаах байруудад шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн төрлөөр Цэнгэл сумын тамирчин С.Нуржайна нэгдүгээр байр, Булган сумын тамирчин Л.Айнек хоёрдугаар байр, Буянт сумын тамирчин Ш.Саттигүл гуравдугаар байрны шагнал хүртэв.