Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Жейхун Баярамовтай уулзлаа.
Уулзалтаар Монгол, Азербайжаны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг талууд цохон тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хоёр талын харилцааны хүрээнд худалдааг нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж, газрын тос, аж үйлдвэрийн салбарын туршлага судлах, боловсон хүчин мэргэшүүлэх зэрэг асуудлаар мөн санал солилцлоо.