Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХЭНТИЙ: Өмнөдэлгэр сумын шинэ сургуулийг 8 тэрбум төгрөгөөр барьж байна


Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажлын явцтай аймгийн ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ танилцаж, гэрээний үүргийн биелэлтийг шалгалаа.
Тус сумын хуучин сургууль нь 1976 онд 300 хүүхүүдийн суудалтай баригдаж, сүүлд нь бага сургууль нэмж барьснаас хойш огт шинэчлэл хийгдээгүй юм. Мөн сумын хүн ам нэмэгдэж, сургуулийн хүртээмж багасаж, хүүхдүүд өглөөний 7 цагаас оройн 21 цаг хүртэл хичээллэж түүнийгээ дагаад олон хүндрэлүүд гардаг байна. Тиймээс эдгээр асуудлыг шийдэх зорилгоор 2019 онд Улсын төсвийн 8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүлжээ.
Сургуулийн барилгыг "Эм Жи Эл Би" ХХК болон "Өндөр Баганат" ХХК-ний түншлэлээр гүйцэтгэж байгаа бөгөөд 2023 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ