Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговийн Цогт-Овоо суманд 320 хүүхдийн суудалтай сургууль баригдаж байна


БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Цогт-Овоо сумын 320 хүүхдийн хүчин чадал бүхий сургуулийн барилгын ажлын явцыг шалгалаа. Улсын төсвийн хөрөнгөөр 2019 оны наймдугаар сараас эхлэн баригдаж буй уг сургуулийн нэмэлт санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн байна. 
Барилгын ажлыг шалгах үеэр дэд сайд Г.Ганбаяр барилгын чанар хангалтгүй байгаа тул анхаарч ажиллахыг гүйцэтгэгч компанид санууллаа.  
Тусын сумын ерөнхий боловсролын сургуульд нийт 280 хүүхэд суралцаж, 33 багш, ажилтан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар сурагчид цахимаар хичээллэж байгаа бөгөөд ирэх даваа гарагаас эхлэн танхимаар хичээллэж эхэлнэ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ