Дорноговь аймгийн Сайхандулаан сум “Хүрээтийн сухайт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 77 км, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т/ малчин Л энэ 8 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
Уг мэдээллийг 08.30-ны өдрийн 23:24 цагт тус аймгийн онцгой байдлын алба хүлээн авсан байна. Сайхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд очиж, 26 настай эрэгтэй Л гэх иргэнийг эрэн хайж, өчигдөр буюу энэ сарын 31-ний 06:00 цагт тус сумын Улааншороот багийн Хүрээтийн сухайт гэдэг газарт нас барсан байхад нь олжээ. Улмаар цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.