Увс аймгийн Сагил сумын нутагт 08.29-ний өдрийн 18:20 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс Онцгой байдлыг ерөнхий газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сагил сумын Засаг дарга, сумын Байгаль орчны байцаагч болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар