Дэлхийн зах зээл дээр кофены үнэ өссөөр байна. Нэгдүгээр сард нийлүүлэгдэх робуст төрлийн кофены фючерс үнэ нэг тонн нь 7.15 хувиар нэмэгдэж, 5500 ам.доллароос давжээ.
Түүнчлэн, арабика кофены үнэ нэг тонн нь 7000 ам.доллароос давсан нь 1977 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Кофены үнэ ийн өсөх болсон шалтгаан нь дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болох Бразилд ургац буурсантай холбоотой. Энэ онд тус улсад хэт халалтаас үүдэлтэй ган гачиг тохиосны улмаас кофены ургац буураад байна.