Чингэлтэй дүүрэг 2022 оныг “Бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Тахилтын ам”-ны 895.237м2 талбайг бичил цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор зорин ажиллаж байгаа юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа уг ажлын гүйцэтгэгч компаниар “Жавхлан хүслэн” ХХК шалгаран, 2022 оны арваннэгдүгээр сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм. Уг ажлын явцтай Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, ЗДТГ-ын дарга П.Баянбаатар, 19 дүгээр хорооны Засаг дарга Засаг дарга Л.Цэеэрэгзэн нар танилцаж, “Жавхлан хүслэн” ХХК, “Сивил дизайн” ХХК-ийн төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо.
Дашрамд сануулахад, Чингэлтэй дүүрэг иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай, эрүүл орчныг бүрдүүлж, нийслэл хотод ногоон байгууламж, өнгө үзэмж нэмэхээр эрчимтэй ажиллаж байна.