Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадам Хангайн бүсийн хурдан морины уралдаан энэ сарын 29-31-ий өдрүүдэд Мөрөн хотод болно. Баяр наадмын үеэр аймгийнхаа 90 жилийн түүхийг бичилцэж, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, соёл урлаг, түүх гээд бүхий л салбарт ажиллаж хоймор нутгаа дуурсгасан алдартнууд, соён гэгээрүүлэгчдийг олон нийтэд таниулан алдаршуулна гэдгийг баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга М.Хуягбаатар хэлж байлаа. Тодруулбал тус аймгаас академич Б.Ширэндэв, хуульч Б.Чимэд, кино найруулагч Д.Жигжид, СГЗ Ж.Бадраа зэрэг олон алдартан соён гэгээрүүлэгчид төрөн гарсан юм.