Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрлийг “E-MONGOLIA”-гаас авах боломжтой


Баян-Өлгий аймгийн нутгаар аялагчид өмнө нь Алтай Таван богд, Хотон, Хурган нуур, Шивээт хайрхан, Даян, Ёлт, Чихэртэй зэрэг хилийн зурвас, бүсэд нэвтрэхэд тус аймаг дахь Хилийн цэргийн 0165 дугаар ангиас тодорхой хэмжээний хураамж төлж, зөвшөөрөл авдаг байсан.
Тэгвэл цаашид уг зөвшөөрлийг "И-Монголиа" төрийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авах боломжтой боллоо.
Уг үйлчилгээг авахын тулд иргэдhttps://e-mongolia.mnсайтад өөрийнхөө эрхээрээ нэвтэрч "Үйлчилгээнүүд" цэс рүү орно. Дараа нь хайлтын хэсэгт "Баян-Өлгий аймгийн хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох" гэж бичиж "хайх" товчийг дарснаар хүсэлт гаргах цонх гарч ирнэ.

Тухай цонхонд зөвшөөрөл авах газар, аялал эхлэх, дуусах өдөр, хүсэлтээ бичиж, "Үргэлжлүүлэх" товчийг дарснаар холбогдох бичиг баримтуудаа хавсаргах цонх гарах болно.

Тэнд өргөдөл, аж ахуйн нэгж бол албан бичиг, багийн гишүүдийн бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг хавсаргаж, дараагийн цонхонд холбоо барих утсаа бичиж илгээснээр таны зөвшөөрөл бэлэн болох юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ