Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Алтай Таван богд уулын Ерөнхийлөгчийн овооноос цааших хөдөлгөөнийг түр хязгаарлана

Монголын уулчдын үндэсний холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг Альпиниад тэмцээн энэ жил Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумын нутаг дэвсгэрт орших Алтай Таван богд уулын байгалийн цогцолборт газарт зургаадугаар 21-24-ний өдрүүдэд болно.
Энэ жилийн тэмцээнд манай улсын өнцөг булан бүрээс ирсэн 300 гаруй уулчин оролцох ба чөлөөт авиралт /Хүйтэн болон Найрамдал оргил/, техникийн авиралт /Наран оргил/, цол хамгаалах авиралт /Наран оргил/, Алтай Таван богд рэйс 20 км гэсэн төрлүүдээр өрсөлдөх юм.
"Альпиниад-2022" цугларалт, авиралтын тэмцээнтэй холбогдуулан аялагчдыг тухайн өдрүүдэд Алтай Таван богд уулын наана байрладаг Ерөнхийлөгчийн овооноос цааш нэвтрүүлэхгүй болохыг Хилийн 0165 дугаар ангиас мэдэгдлээ.
Иймд тус уулаар аялахаар төлөвлөж буй иргэд болон аялал жуулчлалын компаниудыг аялал, ажлаа зохицуулахыг зөвлөлөө. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ