Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Ерөнхийлөгчийн овоо"-д гацсан иргэдийг аврах ажиллагааг эхлүүллээ

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын "Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газарт аялж яваа хүмүүс гацжээ.

Тодруулж хэлбэл, 15 том хүн 3 автомашинтай аялж яваад хүчтэй цасан шуурганы улмаас зам хаагдаж, уулнаас буух боломжгүй болсон байна.

Энэ талаарх дуудлагыг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 23-ны өдрийн 16:55 цагт хүлээн авчээ. Гацсан иргэдтэй тухай өдрийн орой холбоо барихад «хүмүүсийн биеийн байдал хэвийн, цас орохоо больсон» гэсэн мэдээллийг өгсөн байна.

Иймд тус газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өнөөдөр өглөөний 07:00 цагаас аврах ажиллагааг эхлүүлсэн байна.  

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ