Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн байгууллага "Хужирт сумын нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө 40 ширхэг гар утас алдагдсан байна" гэх мэдээллийг хүлээн авчээ.
Хэргийг шалгахад тус сумын 2-р багт оршин суух 33 настай эрэгтэй О гэгч үйлдсэн болохыг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд, иргэд та бүхэн өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.