Энэ сарын 28-нд Улаанбаатар хотод болсон "Хилчид Улаанбаатар марафон"-д олон улсын тэмцээнд Замын-Үүд дэх хурандаа Я.Түвшинбаатар захирагчтай цэргийн гавьяаны болон цэргийн гавьяаны улаан тугийн одонт хилийн цэргийн 0168 дугаар ангийн тамирчид амжилттай оролцлоо.
Тус тэмцээнд дэслэгч Г.Гүррагчаа 10 км-ийн зайн гүйлтэд 37.04 секунд замыг амжилттай туулж мөнгөн мeдаль, цомын эзэн болсон бол дэслэгч Т.Сарангэрэл 21 км-ийн зайд 1:32 минутын хугацаатай 15 дугаар байрт шалгарч дурсгалын хүрэл мeдаль, батламжаар шагнуулав.
Ташрамд дурдахад Замын-Үүд дэххилийн цэргийн 0168 дугаар ангийн тамирчид хөнгөн атлетик болон спортын бусад төрлөөр улс аймагт олон удаа амжилт гаргаж байсан түүхэн уламжлалтай ажээ.