Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж, төв талбайд тайван жагсаал зохион байгууллаа.
Малчдын төлөөлөл "Говийн гурван аймаг сүүлийн 30 жил уул уурхайн золиос боллоо. Энэ хугацаанд нэг ч удаа нөхөн сэргээлт хийгээгүй. Гэтэл Засгийн газар жил бүхэн 400 орчим лиценз худалдан борлуулж байна. Лиценз нэрээр газар нутгийг минь бүү арилжаач. Малчдад газар нутгийг нь үлдээх захирамж гаргахыг төрийн өндөрлөгүүдээс хүсмээр байна. Бид малаа хаяад, үр хүүхдээ орхиод ирсэн. Хэрэв бид газар нутгаа алдах юм бол үр хүүхдүүдийнхээ нүд рүү хараад юу хэлэх юм бэ. Бид өв соёлоо тээж яваа малчин түмэн. Бидэнд газар нутгийг минь үлдээгээч гэж хүсэж байна" гэв.
http://eagle.mn/r/102407